Жиронаг талбай дээр нь 2:0-ээр хожсон Барса Реал Мадридаас 10 оноогоор тасарлаа. Барса хоёр үеийн турш тоглолтыг хяналтандаа байлгаж, үе тус бүрд гоолдлоо.

Реал Мадрид ч муугүй тоглолт үзүүлсэн. Карим Бензема 2-ч гоол оруулж, Рамос, Бэйл нар нэмсэн. Тэд 2-т яваа Атлетико Мадридаас 5 оноо дутуу 3-д бичигдэж байна. Энэ онд Аваргуудын Лигт л цойлох боломж үлдсэн.

Атлетико Мадрид маш чухал З оноогоо халаасалсан. Одоогоор Месси 19 гоолтойгоор ЛаЛигийн мэргэн буучийг хошуучилж байна.

Н.САЙНБИЛЭГ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу