Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн жилээс эхлэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрвөн тэмцээнээр дэлхийн чансааны оноо олгохоор шийдвэрлэсэн. Дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн эхний тэмцээн өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Красноярск хотод болсон Иван Ярыгиний дурсгалд зориулсан Гранпри тэмцээн байлаа.

ДЭЛХИЙН ЧАНСААНД БАГТАЖ БУЙ МАНАЙ БӨХЧҮҮД

Эрэгтэйчүүдийн 57 КГ: 

– Н.Насанбуян 13 дугаар байр (12 оноо)

– Э.Бэхбаяр 10 дугаар байр (10 оноо)

Эрэгтэйчүүдийн 61 КГ:

– Т.Түвшинтулга дөрөвдүгээр байр (25 оноо)

– Ц.Чинзориг 15 дугаар байр (10 оноо)

– Г.Отгонбаатар 16 дугаар байр (10 оноо)

Эрэгтэйчүүдийн 65 КГ: 

– Т.Тулга дөрөвдүгээр байр (28 оноо)

– Б.Батмагнай 12 дугаар байр (12 оноо)

Эрэгтэйчүүдийн 70 КГ: 

– Б.Бямбадорж тавдугаар байр (20 оноо)

– Г.Мандахнаран 10 дугаар байр (14 оноо)

– Э.Бямбадорж 13 дугаар байр (12 оноо)

Эрэгтэйчүүдийн 79 КГ: 

– П.Өнөрбат дөрөвдүгээр байр (26 оноо)

Эрэгтэйчүүдийн 86 КГ: 

– О.Үйтүмэн 12 дугаар байр (12 оноо)

Эрэгтэйчүүдийн 92 КГ: 

– Л.Төртогтох зургадугаар байр (20 оноо)

– Б.Өлзийсайхан 12 дугаар байр (10 оноо)

Эрэгтэйчүүдийн 97 КГ: 

– Ө.Батзул гуравдугаар байр (26 оноо)

– Б.Намхай 15 дугаар байр (10 оноо)

Эмэгтэйчүүдийн 48 КГ: 

– Э.Нарангарэл есдүгээр байр (14 оноо)

– Н.Анударь 8 оноотой 15 дугаар байр ( 8 оноо)

Эмэгтэйчүүдийн 53 КГ: 

– Э.Сумъяа тавдугаар байр (22 оноо)

Эмэгтэйчүүдийн 55 КГ: 

– Э.Даваачимэг есдүгээр байр (14 оноо)

– Б.Болортуяа 13 дугаар байр (10 оноо)

Эмэгтэйчүүдийн 57 КГ: 

– С.Цэрэнчимэд 10 дугаар байр (14 оноо)

– Б.Хонгорзул 13 дугаар байр (8 оноо),

Эмэгтэйчүүдийн 59 КГ: 

– Б.Шоовдор дөрөвдүгээр байр (25 оноо)

– А.Батцэцэг 12 дугаар байр (10 оноо)

– Ө.Пүрэвсүрэн 15 дугаар байр (7 оноо)

Эмэгтэйчүүдийн 62 КГ: 

– Э.Гантуяа гуравдугаар байр (26 оноо)

– Х.Болортуяа 15 дугаар байр (7 оноо)

Эмэгтэйчүүдийн 65 КГ: 

– Х.Болортуяа есдүгээр байр (16 оноо)

– З.Болортунгалаг 12 дугаар байр (10 оноо)

Эмэгтэйчүүдийн 68 КГ: 

– С.Батцэцэг гуравдугаар байр (32 оноо)

– Э.Даваанасан 11 дүгээр байр (12 оноо)

– Э.Дэлгэрмаа 12 дугаар байр (10 оноо)

Эмэгтэйчүүдийн 72 КГ: 

– О.Насанбурмаа хоёрдугаар байр (48 оноо)

Эмэгтэйчүүдийн 76 КГ:

– Г.Наранчимэг есдүгээр байр (14 оноо)

Дараагийн чансаа хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 3-нд Болгарын Русе хотод болох Дан Коловын нэрэмжит ОУТ-ий дараа гарна.

О.ДАШ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу