Монголын ширээний теннисний холбоо энэ жил түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэхүү түүхт 60 жилийн цуврал арга хэмжээг Лигийн тэмцээнээр албан ёсоор нээнэ гэж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах Control.mn мэдээллийн сайтад мэдэгдлээ.

Уламжлал ёсоор 6-8 баг оролцож, 2 сарын турш, 2 тойрог тоглосны эцэст дүнгээ гаргах юм байна. Лигийн төгсгөлд шилдэг багийг шалгаруулж, шилдэг эрэгтэй, эмэгтэй 8 тоглогчийн рэйтингийг шинэчлэн тогтоох юм байна.

Улсын 3 удаагийн аварга Бэгз, улсын аварга Дэлгэрмаа, улсын аваргын хошой мөнгөн медальт Ундрам, улсын аваргын хошой мөнгөн медальт Должинзуу нар бэлтгэлдээ нэгэнт гарчээ.

Э.НЭРГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу