Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.

Манай улсаас “Рио-2016″ паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор оролцож, хэвтээ шахалтын 107 кг-ын жинд 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Энэ нь түүний “Дэлхийн цом”-оос авсан дөрөв дэх алтан медаль бөгөөд өнгөрсөн онд мөн жинд 220 кг-ыг түлхэж түрүүлж байсан юм.

О.ДАШ