-Ийм зүйл болно, тохиолдоно гэж зүүдэнд багтаагүй. 2 гоол оруулж, багтаа хожил авчирсандаа туйлын баяртай байна. Үнэндээ Портод бид ямар ч боломж олгоогүй. Бүх талаар илүүрхсэн. Хариу тоглолт энэ өнгийг хадгална гэж итгэж байна. Бид дараагийн шатанд шалгарахын төлөө бүх хүчээ дайчлах болно гэж Ромад хожил авчирсан 2 гоолын эзэн Паниола Скай Спортод ярилцлага өгөхдөө онцоллоо.

Э.ОТГОО