Шайбтай хоккейн өсвөрийн дунд насны улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Мөсөн гацуур” хоккейн талбайд болж өндөрлөлөө.  

Тэмцээнд дөрвөн багийн 60 гаруй өсвөрийн тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж оролцсоноос Б.Алдармөнх дасгалжуулагчтай, Э.Амартөр ахлагчтай Бугант баг түрүүлж аваргын алтан медаль, шилжин явах цомын эзэд болцгоолоо. 

Дэд байрт Улаанбаатар хотын Ананд-Эрдэнэ баг, гуравдугаар  байрыг Дархан- Уул аймгийн Шарын гол сумын Золбоот тамирчид баг тус тус эзэллээ.

Тэмцээний шилдгүүд

Шилдгийн шилдэг тоглочоор Э.Амартөр \ Бугант баг \
Тэгш тоглогчоор У.Цэнгэл \ Хөх чононууд баг \
Шилдэг довтлогчоор П.Мөнхмэнд \ Ананд эрдэнэ баг \
Шилдэг хамгаалагчаар Э.Саяранбек \Бугант баг \
Шилдэг хаалгачаар Б.Батсайхан \Бугант баг \ тус тус тодорлоо.

Тэмцээний үеэр Канад улсын дасгалжуулагчдын баг хүрэлцэн ирж Бугант тосгоны хүүхэд, багачуудад үзүүлэх сургалтуудыг хийж сургалтанд тосгоны 50-иад хүүхэд хамрагдлаа. Мөн хоккейн хувцас хэрэглэлүүдийг гардуулан өгчээ.

О.ДАШ