Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос энэ оны Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг БНХАУ-д олгосон. Тэгвэл тус тэмцээнд оролцох 32 багийн нэр эцсийн байдлаар тодорлоо.

Тухайлбал, Сагсан бөмбөгийн ДАШТ-2019 тэмцээнд Ази тивээс зохион байгуулагч орон болох БНХАУ-ын шигшээ баг болон Австрали, Иран, Япон, Йордан, БНСУ, Шинэ Зеланд, Филиппин, Африкаас Ангол, Кот Д’ивуар, Нигер, Сенегал, Тунис, Америк тивээс Аргентин, Бразил, Канад, БН Доминикан, Пуэрто Рико, АНУ, Венесуэл, Европоос Чех, Франц, Герман, Грек, Итали, Литва, Монтенегро, Польш, ОХУ, Серби, Испани, Турк улсын шигшээ баг хурд, хүчээ сорих юм байна.

Энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 31-нд эхлэх юм. Сонирхуулахад, ДАШТ-нд орох шилдэг 32 багийн сугалаа ирэх сарын 16-нд урд хөршийн Шэнжень хотод болох аж.

О.ДАШ