Улиралд ердөө хоёр хожигдолтой хүснэгтийг тэргүүлсэн Ховд Шонхорууд баг 4-р байраар плей-оффд шалгарсан Сүхбаатар Альянс тех багийн эсрэг тоглолоо. 

Тоглолтын эхлэл тэнцүүхэн үргэлжилсэн хэдий ч эхний үеийн төгсгөлийг Ховд Шонхорууд сайн хийж 26-18 харьцаатай тэргүүлсэн юм. Улмаар энэ онооны зөрүү хадгалагдаж явсаар шийдвэрлэх үе эхэлсэн юм. Тоглолтын турш тааруухан байсан лигеонер холбогч Jordan Bedford дөрөвдүгээр үед сайн тоглолтоо гаргаж эхэлсэн юм. 

Улмаар Сүхбаатар Альянс тех багийн хамгаалалт сэргэж эхэлснээр тоглолтын төгсгөлийн нэг минут гаран үлдээд байхад оноо 94-93 болж Сүхбаатар аймаг тэргүүлсэн. Гэхдээ хүчирхэг Ховд Шонхорууд хариуг тэр дор барьж Э.Дөлгөөний дутсан довтолгоог Westley Hinton нэмж цагираг дээрээс довтолж эргээд давамгай байдлаа авсан. 

Үлдсэн 50 секундэд Сүхбаатар Альянс багийн хийсэн хоёр довтолгоо бөмбөг алдалт болсноор 94-97 харьцаатай Ховд Шонхорууд баг хожлоо. Тус тоглолтод Шонхорууд багаас Э.Дөлгөөн 22 оноо, 14 самбар авч сайн тоглолтоо гаргасан бол Г.Цэнгүүнбаяр 18 оноо, 8 самбар, Westley Hinton 14 оноо, 14 самбар авлаа. Эсрэг багаас Richard McCalop 22 оноогоор багаа тэргүүлжээ. Ховд Шонхорууд ийнхүү цувралыг 1-0-ээр тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын дараагийн тоглолтод 3-р сарын 6-ны Лхагва гарагт МУИС-н зааланд болохоор болжээ.

Архангай Алтан Дорнодын Дайчид цувралыг тэргүүлж эхэллээ

MNBA Үндэсний лигийн плэй-оффын хоёрдугаар байраар шалгарсан Өвөрхангай Тэнүүн Өлзий баг хүснэгтийн гуравдугаар байрт бичигдсэн Архангай Алтан Дорнодын Дайчид багийн эсрэг тоглолоо. Өвөрхангай Тэнүүн Өлзий баг өөрсдийн ордон болох Агар центртээ энэхүү тоглолтыг хүлээн авсан нь онцлох зүйлүүдийн нэг байлаа. Тоглолтын эхний үеэс л Дайчид оноогоор илүүрхэж эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр үе хүртэл олон онооны зөрүүтэй тоглолт үргэлжлэв. 

Гэхдээ шийдвэрлэх Micheal Ramey шидэлтээ алдахгүй гүйцэтгэж багийн хамтрагчид нь ч түүнд тусыг хүргэж байснаар 21 онооны зөрүүг найм болгож ойртуулсан. Энэ үеэс ширүүхэн өрсөлдөөн өрнөж эхэлсэн ч ОУХМ Т.Санчир зогсоогдошгүй байж Өвөрхангай аймгийн сэргэлтийг тэр дор нь няцааж байснаар 114-106 харьцаатай Архангай Алтан Дорнодын Дайчид баг хожлоо. 

Тус тоглолтод Т.Санчир 41 оноо, 5 самбар, 3 оновчтой дамжуулалт өгч энэ улирлын хамгийн өндөр оноог авлаа. Түүнд  АJ West 19 оноо, 11 самбараар тус хүргэсэн бол эсрэг багаас Micheal Ramey 22 оноогоор багаа тэргүүллээ. 

Ховд Шонхорууд ийнхүү цувралыг 1-0-ээр тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын дараагийн тоглолтод 3-р сарын 6-ны Лхагва гарагт МУИС-н зааланд болохоор болжээ.

О.ДАШ