Сүүлийн 15 тоглолтонд 13 нь хожил байгуулсан Манчестер Юнайтед хожих уу? Арсенал хожих уу? Гэдгийг харах болно. Аль аль баг дасгалжуулагчаа сольж, багийн уур амьсгалаа шинэчилсэн. Арсеналын хувьд улирлын эхнээс өөрчлөлт шинэчлэлээ эхэлсэн бол МЮ Солксжаерын хамт дөнгөж 3 дахь сараа угтаж байна. Гэхдээ тэд богино хугацаанд дэвшил гаргаж, Лигийн 4-р байр луу дэвшиж, Аваргуудын Лигийн шиггээ 8-д үлдэж чадсан. 

Маргааш энэ хоёр багийн өөр хоорондын тоглолт хэн нь ирэх жил Аваргуудын Лигт тоглох эсэхийг мөн чанартаа шийдэх шийдвэрлэх тоглолт юм. Арсеналын талбайд болох учир талбайн эздийг хожно гэх таамаглалыг илүү дэвшүүлж буй. Гэхдээ Парис Сан Жерменийг талбайд нь 3:1-ээр хожсоныг мартаж болохгүй. Тэд аль ч талбайг өөрийн мэт эзэмдэх болсон.

Түүнийг Английн хэвлэл ингэж дүрслэх болсон. Дийлдэшгүй чөтгөр.

Э.ОТГОО