Тоттенхэм тэргүүлж эхлээд хожигдсон. Энэ сайхан боломжийг ашиглавал, Челси 4-д эрэмблэгдэх байв. Тэд бүх хүчээ шавхаж, Чононуудыг үүрэнд нь шахаж байлаа. Хаалга 22 цохиж, түүнээс 6 нь хаалга руу чиглэсэн. Харин Чононууд ганц л довтолж, түүнийгээ чулуу болгож дөнгөсөн.

Тоглолтын төгсөлийн сунгасан 5 минутанд Эдэн Хазард гоолдож, багаа хожигдлоос аварлаа. Тэд маш сайхан боломжоо алдав. Премьер Лигийн улирлын тоглолт өндөрлөхөд ердөө л найман тойрог үлдсэн. Тоглолт бүр үнэ цэнэтэй. Ялангуяа Премьер Лигийн 4 -р байрыг эзлэнэ гэдэг бол ирэх улирлын Аваргуудын Лигт тоглох эрхийг халааслах тул бүр ч ач холбогдолтой. Гэвч Челси үүргээ биелүүлж чадсангүй.

Н.САЙНБИЛЭГ