35 дахь минутаас эхлэн гоолын бороо асгасан. 3 минутын завсарлагатайгаар Агуэро гоолдсон. Эхний гоол торгуулийн 11 метрээс, харин бусад 6 гоолыг тоглолтоос орууллаа.

Зөөлөн, хуурч цохин эхний гоолыг, хоёр дахь гоолыг хаалгачийн зүүн буланд ойроос цохиж харьцааг 2:0 болгосон.

Довтолгоо нэг л хаалга руу ч чиглэж байсныг 7:0 гэдэг тоо гэрчилнэ.

-Бид өмнөх тоглолтонд 1 тоглогч дутуу тоглохдоо 2 гоол оруулж 3:2-оор хожсон. Тэгвэл талбай дээрээ ижил тоглогчтой тоглож 7:0-ээр Шалькег буулган авлаа. Манчестер Сити баг агуу түүхгүй баг. Бид энэ багт энэ түүхийг бүтээхээр зүтгэж байна. Премьер Лигт өмнө нь түрүүлж байсан амжилтыг нь өнгөрсөн улиралд давтсан. Энэ жил Лигээ тэргүүлж буй. Английн Карабао цомыг энэ жил хүртсэн. Шалькег хожсоноор Аваргуудын Лигт шигшээ 8-д үлдлээ. Үүнд баярлахаас өөр аргагүй. Маш том амжилт. Хагас шигшээ тоглолтонд одоогийн байдлаар МЮ, Тоттенхэм багууд бидний хамт шалгарсан. Маргааш Ливерпүүл нэмэгдэх эсэхийг бид мэдэх болно. Энэ бол Английн Премьер Лиг хэр хөгжсөнийг илтгэх маш тод үзүүлэлт. Залуус маань сайн тоглолоо. Дараа дараагийн тоглолтын хувь заяаг хэлэхэд эрт байна. Бид тоглолт бүрээ хожих зорилго тавьж буй. Үүнийгээ ч өнөө хүртэл биелүүлж ирлээ.Бид уруудаж биш, өгсөж буй баг. Хожлын төлөө бүхнээ зориулж чадна. Тэгээд хожигдвол харамсах зүйлгүй. Одоо биднийг маш том, хүнд даалгавар хүлээж байна. Фанатуудынхаа итгэлийг даахын төлөө бид чадах бүхнээ зориулна. Ингэж Пеп Гвардиола тоглолтын төгсгөлд хийсэн Хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.

Э.ОТГОО