Энэ намар Азийн өсвөр насны аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдана. Засгийн газраас үзүүлж буй дэмжлэг хаанаа ч үл хүрч буй. Ширээний Теннисний Холбооны удирдлага Хятад улсын ширээний теннисний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Спорт 729 компанид санал тавьсныг тэд хүлээн авлаа гэж МШТХ-ны удирдлага Control.mn сайтад албан ёсоор мэдээллээ.

Зориулалтын шал, ширээ, хаалт, бөмбөг, шүүгчийн онооны тоолуур, цохиур зэргээр хангах тус компани хангах болсон байна. Азийн аварга шалгаруулах тэмцээн бол Дэлхийн аваргатай дүйнэ. Яагаад гэвэл ширээний теннисээр Ази тив дэлхийд ноёрхдог. Ойрын жилүүдэд тив, дэлхий, олимпод нэр нь цуурайтан түгэх тийм л теннисчидийг хүлээн авах бэлтгэлээ Монголчууд сайн хийх үлдлээ. 

Дэмжин ажиллах байгууллагыг урьж байна. Холбогдох утас :  99156872 

Ц.ХИШГЭЭ