Мессигийн удирдлаган дор Барселона баг Францын Лион багийг 5:1-ээр бутниргэж Аваргуудын Лигийн шигшээ наймд үлдлээ. Энэ жил түрүүлэх магадлалтай багийн тоонд багтаж буй Барселона баг нутаг нэгт Атлетико Мадрид багийн хариуг Ювентусээс авахыг хүсэж байна. Тэдний багтай сугалаа таараасай гэж залбирч байна. Реал Мадрид, Атлетико Мадрид гээд финалд шалгарах Испанийн багууд бүгд бүдэрсэн. Тиймээс Барселона Испанийн хөлбөмбөгийн нэр хүндийг өргөх өндөр хариуцлага ногдсоныг ухамсарлаж байна.

Н.САЙНБИЛЭГ