-Бид үхлийн хэсгээс гарч ирсэн. Аваргуудын Лигийн шигшээ наймын эхний тоглолтоор шинэ цэнгэлдэх хүрээлэнгээ мялаана. Бид хөлбөмбөг гэж юу байдгийг үзүүлнэ. Тоглолтыг эхнээс нь дуустал довтолно гэж Тоттенхэм багийн дасгалжуулагч Поччеттино хэллээ.

-Фанатууд минь биднээс их зүйлийг хүлээж буй. Бүр дөрвийн дөрвөн цом. Энэ бол бараг боломжгүй зүйл. Гэвч ингэж л хүсэж, шаардаж байна. Багийн гишүүд цуцах тал руугаа явж буй нь асуудал. Энэ бүхэн Ливерпүүлд таатайгаар эргэж буй. Гэвч бид бууж өгөхгүй, учир нь фанатуудын хүслийг хангах гэдэг бидний эрхэм зорилго. Тиймээс ч Английн Премьер Лигийн тоглолт бүр чухал. Аваргуудын Лигийн хувьд өнгөрсөн улиралд яг энэ шатанд Английн багтай буюу Ливерпүүлтэй таарч, хожигдон хасагдсан. Энэ жил энэ алдааг давтахгүй. Бид Английн төдийгүй, Европын том баг болсон гэдгээ Евродын тавцанд харуулах болно гэж Пеп Гвардиолла тоглолтын өмнө сэтгүүлчдэд хэлэв. Тоглолт энэ шөнийн 03.00 цагт эхэлнэ. 

Э.ОТГОО