Ливерпүүл талбайдаа Португалийн аварга Портог хүлээн авна. Портог шигшээ наймд үлдэнэ гэж өмнө нь хэн ч тааварлаж байгаагүй ч, тэд Ромаг буулган авсан. Шагналд нь Ливерпүүлтэй учраа таарсан.

-Портог басаж болохгүй. Аваргуудын лигийн шигшээд сул баг шалгардаггүй. Өнгөрсөн улиралд Портог бид талбай дээрээ 5:0-ээр хожиж байсан. Энэ бол түүх. Өнөөдөр цаг үе өөр болсон. Мэдээж Ливерпүүл дахин финалдахыг хүсэж байна. Тиймээс бид чадах бүхнээ хийх болно. Тоглолтын хувь заяаг эргүүлэх чадварлаг тоглогчид Ливерпүүлд бий. Гайхалтай тоглолт үзүүлэх болно, бид гэж Клопп тоглолтын өмнөх хэвлэлийн бага хуралд хэллээ.

Э.ОТГОО