Ювентус, Ливерпүүл, Манчестер Сити, Барселона. Энэ дөрвөн баг өрсөлдөөнөө цаашид үргэлжлүүлнэ. Улмаар аваргын төлөө Барселона- Ювентус баг үлдэнэ гэдэг таамгийг мэргэжилтнүүд дэвшүүлж байна. Ювентуст Роналдо, Барселонад Месси зэрэг дэлхийн дээд зэрэглэлийн хөлбөмбөгчид байгаа нь ингэж хэлэх үндэс болжээ. Гэвч олон талаар Ливерпүүл, Манчестер Ситиг тооцооноос гаргаж болохгүй гэдгийг Клопп, Пеп нар харуулах байх гэж найдах үлдлээ.

Реал Мадрид баг Аякс багт хожигдож, хасагдсанаар бусдад боломж нээгдсэн. Энэ боломжийг хэн ашиглах вэ? гэдгийг хөлбөмбөгийн ертөнц харж байна. Европын шилдэг хөлбөмбөгчиний шагналыг жил дараалан ээлжлэн авч ирсэн энэ хоёр хөлбөмбөгчин, тэдний аль нэг баг цомыг өргөнө гэх тааварт мэргэжилтнүүд олноор нэгджээ.

Н.САЙНБИЛЭГ