Манчестер Сити хоёр оноогоор Ливерпүүлээс хоцорч буй ч , нэг тоглолт нөөцөнд бий. Ливерпүүл 4 тоглох бол, МС 5 тоглолт хийнэ. Бүгдийг нь хожиж байж, МС аваргаа хамгаалах хүндхэн даалгавартай учирсан. Үлдсэн 5 багт Тоттенхэм, Манчестер Юнайтед, Лэйстэрсити зэрэг Премьер Лигийн “томчууд”, түүнээс гадна ПЛ-ийн эхний 4-т үлдэх гэсэн ширүүн тэмцэл хүлээж буй.

Дээр нь МС Аваргуудын Лигт хүчээ үзэж буй нь тэдний хүчийг шавхаж буй. Тэдний Пл-т ч, Аваргуудын Лигт ч Тоттенхэм багтаа энэ долоо хоногт дараалан 2 тоглолт хийнэ. Нэгэнд л оноо алдахад, Пеп Гвардиолла Премьер Лиг, Аваргуудын Лигийн аваргын төлөө өрсөлдөөнөөс хасагдах аюл тэднийг тосож буй.

Э.ОТГОО