Премьер Лигийн улирлын тоглолт өндөрлөхөд дөнгөж 4 тоглолт үлдлээ. Ливерпүүл, Манчестер Сити багууд аваргын төлөө урд хойноо орон ” уралцаж” байна.

Тэд өнгөрөгч шөнө Челси багийг 2:0-ээр буулган авч, Лигийг дахин тэргүүлж эхэллээ. -Үлдсэн 4 тоглолтыг Ливерпүүл хожно. Тэдэнд саад болох нэг ч баг үлдээгүй. Тиймээс Ливерпүүл тоглолт бүрээс 3 оноо цуглуулах бүрэн боломжтой. Энэ зуур Манчестер Сити бүдэрвэл тэд 29 жилийн дараа ПЛ-т түрүүлэх болно гэж домогт хөлбөмбөгчин Гарри Линекэр өөрийн хуудсандаа бичсэн байна.

Н.САЙНБИЛЭГ