Аваргуудын Лигийн аваргын төлөө тоглох багаар Барселона, Ювентус, Манчестер Юнайтед, Ливерпүүл багийг дээрхи хоёр сайтын уншигчид нэрлэж байна. Одоогоор хамгийн өндөр саналыг Барселона, түүний араас Ювентус дагалдаж байна. Гэхдээ энэ долоо хоногт Аваргуудын Лигийн шиггээ наймын хариу тоглолт болно. Барселона, Ювентус, Ливерпүүл багууд нэг хөлөө хагас шигшээд аль хэдийнээ тавьсан гэж мэргэжилтнүүд үзэж буй. Харин 4 дэх багаар Манчестер Сити- Тоттенхэмийн нэг шалгарна. Өөрөөр хэлбэл Английн 2 баг, Испани, Италийн тус бүр нэг баг үлдэх нь гэж урьдчилан хэлж болох нь. Хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн хувьд ч Барселона, Ювентус багийг финалдана гэж дүгнэж буй ч, ид торгон ирэн дээрээ гялалзаж буй Ливерпүүл багийг тооцооноос огт хасаж болохгүй гэдэгтэй улам бүр санал нэгдэх болжээ.

Э.ОТГОО