– Наполи бол европын том багийн нэг. Тэд Италийн Серия -А-д Ювентусын ард эрэмблэгдэж буй. Аваргуудын Лигт Парис Сан Жермэн, Ливерпүүл багтай нэг хэсэгт таарч, Ливерпүүлийг талбай дээрээ хожиж байсныг санаж байна. Ийм л хүчирхэг баг. Бид хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялалт байгуулах тактик боловсруулсан. Хариу тоглолтонд нэг ч болов гоолыг ямар ч гэсэн оруулах зорилготой ирсэн. Түүндээ бид хүрсэн. Бид тоглолтын эхнээс прессинг хийсэн. Дамжуулалт, бөмбөг эзэмшилтийг илүү гүйцэтгэсэн. Үр дүнд нь гоолдож чадсан. Бид ялалтын төлөө Италийн Турин хотыг зорьж ирсэн. Түүндээ хүрч чадсандаа баяртай байна. Европа Лигт түрүүлэхийг бид мөрөөдөж байна. Европа Лигийн цомыг өргөх бол амжилт, мөн Аваргуудын Лигт оролцох эрхийн билет. Английн хөлбөмбөг цэцэглэж буй. Бид Премьер Лигтээ ч эхний дөрөвд багтахын төлөө ширүүн тэмцэж буй. Финалд шалгарсандаа баяртай байна. Унай Эмери тоглолтоо ингэж дүгнэлээ. Энэ тоглолтын цорын ганц гоолыг Лаказеттэ оруулж, тэд Наполийг хоёр хожиж, финалд шалгарав.

Н.САЙНБИЛЭГ