-Тоттенхэмийг бид хожсон ч, нийлбэр дүнгээр ялагдаж Аваргуудын Лигээс хасагдсан. Энэ хожигдлыг бид үл тоож байна гэж хэлж чадахгүй. Үнэндээ бид маш гүнзгий шарх авсан. Хүн л юм хойно сэтгэл ѳвдѳж, шаналж байна. Гэхдээ бидэнд хоёр цомын тѳлѳѳх ѳрсѳлдѳѳн үлдсэн. Английн Лигийн цом, Английн Премьер Лигийн аварга гэсэн хоёр титмийн тѳлѳѳ бид ѳрсѳлдѳѳнѳѳ үргэлжлүүлж буй. Үлдсэн цѳѳн тоглолтоо бүгдийг хожих юм бол бид Премьер Лигт түрүүлнэ. Аваргын цом атгах нь зѳвхѳн биднээс л хамаарна. Пеп Гвардиолла Тоттенхэм багийг хожсоны дараа ѳѳрийн багийн уур амьсгал,зорилгыг ингэж тодорхойлов

Э. ОТГОО