Бурнлей 0:1 Манчестер Сити. Хүнд тоглолт. Агуэро 63 дахь минутанд цорын ганц гоолыг оруулж багаа аваргын төлөөх өрсөлдөөнд авч үлдсэн.

МС Агуэрогийн гоолын ачаар 92 оноотойгоор, дөнгөж нэг онооны зөрүүтэйгээр ПМ-ийг дахин хоруучилж эхлэв. Одоо тэдэнд ердөө л 2 тойргийн 2 -хон тоглолт үлдсэн.

-Бид Ливерпүүлийн яаж байгааг харах шаардлагагүй. Тэд үлдсэн 2 тоглолтондоо хожиж болно. Тэд бол бидний асуудал биш. Бид илүү байгаа нэг оноогоо л хадгалахад л хангалттай. Тиймээс үлдэж буй 2 тоглолтоо л хожих. Энэ бол багийн даалгавар. Бид хамгийн олон буюу, нийтдээ 158 гоол оруулсан. Гоол л оруулах ёстой. Гоол оруулж байж л бид хожил авна. Гоолыг бол манайхан оруулж чадаж буй. Ингэж Пеп Гвардиолла хэлэв.

Н.САЙНБИЛЭГ