– Бүх цаг үеийн шилдэг теннисчин Ма Лонг Риогийн олимпоос хойш бага зэрэг суусан. Өвдөгний бэртэл авсан нь теннисээ 6 сарын хугацаагаар орхиход хүргэсэн. Түүний ДАШТ-д оролцох эсэх нь эргэлзээ дагуулж байсан. Харин 30 настай Ма Лонг теннисэндээ эргэж ирснээ 2019 оны гуравдугаар сард болсон Катар- нээлттэй тэмцээнд түрүүлснээр дахин зарласан. Түүнийг улаан луу гэдэг. Луу жил төрсөн болохоор нь тэгэж онцолдог. Тэгвэл улаан луу дахин хүрхэрлээ. Тэр 4:1-ээр Шведийн Матиусыг буулгаж, ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ. Одоо түүнийг Токио-2020 зуны олимп хүлээж байна.

Э.ОТГОО