Ливерпүүл болон Английн домог болсон довтлогч Майкл Овен Европа цомд Испанийн Валенсиа үлдэнэ гэж таамаглал дэвшүүллээ. Хэдийгээр 3:1- ээр Арсенал талбай дээрээ Валенсиа багийг хожсон ч, хариу тоглолтонд Арсенал хожигдох магадлалтай гэж тэр үзлээ. Английн Премьер Лигийн сүүлийн 4 тоглолтонд хожигдсон. Дээр нь Европа Лигийн айлын талбайд тоглосон 18 тоглолтын 10- д нь хожигдсон нь Майклын ингэж хэлэх үндэслэл болжээ. Валенсиа баг өөрийн талбайдаа элбэг 2 гоол оруулж дөнгөнө гэж тэр үзлээ.

Э.ОТГОО