– Маргааш улирлын сүүлийн цэг хатгах тоглолт. Нэг л баг түрүүлнэ. Түрүүлэх нь эсэх нь зөвхөн биднээс хамаарах нь бидний давуу тал. Түрүүлчихлээ гэж тайвшрах хараахан болоогүй байна. Брайтон 17-д бичигдэж буй. Тэдэнд алдах зүйл байхгүй учир осолтой. Хэдийгээр тэдний довтолгоо сул ч бас басаж болохгүй. Энэ тоглолт энгийн нэг тоглолт биш. Цаад агуулгаараа бид Ливерпүүлтэй тоглож байна гэж төсөөлж болно. Тиймээс эхний минутаас сүүлийн 5,10,15 минутанд нүд цавчиж огт болохгүй.

Ялангуяа тоглолтын төгсгөлд. Зөвхөн Агуэро, Компани, Стеерлинг нар хичээх бус, бүх тоглогчид хувь нэмрээ оруулах ёстой. Бидэнд ганцхан зорилго бий. Ямар ч үнээр хамаагүй энэ тоглолтыг хожих. Тэгэж байж бид аваргаа хамгаална. Тоглогчид нэг л зүйлд анхаарах ёстой. Тэр бол энэ тоглолтдоо. Толгойгоосоо элдэв бодлоо авч хаях ёстой. Бид тактикаа боловсруулсан. Сайн, муу аль аль талын. Тиймээс энэ тоглолт бол Английн Премьер Лигийн финалын тоглолт юм . Тиймээс үүнээс өөр чухал тоглолт гэж бидэнд үгүй.

Н.САЙНБИЛЭГ