Ахмадын Ул

Ахмадын Улсын Аварга шалгаруулах ширээний тенисний 23 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо ширээний теннисний ОЧ клубт эхэллээ.

Монголын ширээний теннисний холбооны 60 жилийн түүхэн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн нь спортын мастер Чулууны Отгонбаатар агсны нэрэмжит болон зохиогдож байгаагаараа онцлогтой.

40, 50, 60, 70 насны нэгбүрчилсэн, холимог хос, багийн тѳрлѳѳр хот, хѳдѳѳгийн нийт 200 гаруй теннисчид ур чадвараа сорьж байна. 

Тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нээж, Ахмадын Улсын Аварга шалгаруулах тэмцээнийг багш, дасгалжуулагч, нэрт тамирчин Отгонбаатар агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаад баяртай байна. БСШУСЯ-ны зүгээс улсын болон бүсийн спортын олон уралдаан тэмцээнийг зохион байгуулж, санхүүжүүлж, дэмжин ажиллаж байгаа нь бүх нийтийг биеийн тамираар хичээллүүлэх, спортыг хөгжүүлэх зорилготой юм. Биеийн тамир спортын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан нь клубууд болон тамирчид, бүх ард иргэдэд олон боломж нээж өгсөн гээд тамирчдад амжилт хүслээ.

Энэхүү тэмцээн нь Монгол улсад зохион байгуулагдаж байгаа тэмцээнүүдээс хамгийн өргөн хүрээнд зохион байгуулагдаж байгаа төдийгүй тус тэмцээнд оролцож байгаа хүмүүсийн дийлэнх нь ширээний теннисээр сонирхон хичээллэдэг, мөн мэргэжлийн тамирчид өргөн хүрээнд оролцож байна.

Тэмцээн 4 өдрийн турш үргэлжлэх бөгөөд тус тэмцээнийг үнэ төлбөргүй үзэх боломжтой. 

О.НОМИН