Тэд ДАШТ-д ганц л хожигдсон. Тэр нь Финляндад. Нѳгѳѳ хэсэгт Канад 5:1-ээр Чехийн багийг илүүрхсэн. Орос эхний үед 1:0-ээр тэргүүлж эхэлсэн ч, тун удалгүй Чехүүд 2:1-ээр давамгайлах болсон.

Харин 3-р үед Оросууд илүүрхэж 3:2-оор хожсоноор ДАШТ-ий хүрэл медалийг эх орондоо авч буцлаа. Ингэснээр Оросууд ѳнгѳрсѳн ДАШТ-ий амжилтаа давтсан бол Чехийн баг 7 жил дараалан ганзага хоосон буцлаа.

Н.САЙНБИЛЭГ