Кабон эр, Аубамянг Клоппын удирдлага дор Боруссия Дортмундад тоглож байсан. Бундеслигийн аварга болж, Аваргуудын Лигт финалдаж байсан туршлагатай. Тэрбээр Английн Премьер Лигт “зодоглох” болсон анхны улиралд Салах, Мане нарын хамт “Алтан шаахайн эзэн”-ээр шалгарсан. Баг нь 5-д орсон тул ирэх жил Аваргуудын Лигт эрхийг хангаж чадаагүй. 

Харин Мягмар-Лхагва гарагийн шөнө тоглох Европа Лигийн финалд Челси багийг хожиж чадвал Европа Лигийн цомыг өргөх, багтаа Аваргуудын Лигт тоглох эрхийг авчрах хариуцлагатай даалгавар түүнийг хүлээж буй. Тэд Азербайджаны нийслэл Баку хотод финалдана.

-Би улс төр сонирхдоггүй. Гэхдээ Азербайджан, Армян улсын хооронд зөрчилдөөнтэй гэдгийг дуулсан. Миний хувьд нэг л зүйлд санаа зовж байна. Арсеналын гол тоглогчийн нэг, Армян үндэстэн Мхитарянд Азейрбайджан хилээ нэвтрэх виз олгохгүй байгаа. Дээр нь виз өгсөн ч, Мхитаряныг аюулгүй байдлыг хамгаалахыг хүссэн албан тоотыг Европын Хөлбөмбөгийн холбоонд илгээсэн. Хоёр улсын хоорондын зөрчил Мхитаряны сэтгэл зүйд нөлөөлж байна. Энэ нь багийн уур амьсгалд, цаашдаа үр дүнд нөлөөлөх вий гэж санаа зовж байна. Цаашид энэ асуудлыг анхаарах ёстой. Зөрчилтэй газар нутагт тэмцээн уралдааныг зохион байгуулах нь буруу гэдгийг залруулах ёстой гэж Унай Эмери нэг бус удаа дурдлаа. 

Хамгийн сүүлчийн хүлээн авсан мэдээллээр Мхитарянд виз олгоогүй учир, Европа Лигийн финалд оролцох эрхгүй үлдсэн байна.

Э.ОТГОО