-UEFA-гийн цом гэх үеэс л би энэ тэмцээнд оролцож эхэлсэн. Сүүлийн 10 жилд Европа Лиг гэж нэрээ өөрчилснөөс хойш, ихээхэн дэвшил гарсан. Том багууд аваргын цомын төлөө өрсөлддөг. Сүүлийн цөөн жилд Испанийн Севилья, Атлетико Мадрид, Английн Манчестер Юнайтед зэрэг багууд энэ цомыг өргөсөн. Европа Лиг бол Европын клубуудын дундахь хоёр дахь том тэмцээн. Мэдээж оройд нь, Аваргуудын Лиг оршдог. Харамсалтай нь, Аваргуудын Лигт Европын бүх багууд оролцоход хязгаар бий. Үндэсний Лигтээ эхний 4 байранд шалгарсан багууд л оролцдог. Ирэх жил гэхэд л, Арсенал оролцох боломжгүй, яг одоогоор. Яагаад гэвэл бид Премьер Лигт 5-р байранд шалгарсан. 

Харин Европа Лигийн давуу тал нь энэ тэмцээнд түрүүлсэн багийг Аваргуудын Лигт тоглох эрхийг олгодог. Бидний финалын өрсөлдөгч Челси бол 3-р байрт орсон учир ирэх жил Аваргуудын Лигт зодоглоно. Тиймээс бидний ойрын зорилго бол Европа Лигийн цомыг өргөх, алсын зорилго бол Европа Лигт түрүүлснээр ирэх улиралд Аваргуудын Лигт тоглох эрхээ халааслах юм. Бидний хувьд Италийн Наполи, Испанийн Валенсиа багуудыг хожиж финалд шалгарсан. Залуучууддаа итгэж байна.

Аль ч багийн эцсийн зорилго бол ялалт байгуулах, цом өргөх юм. Бид Европа Лигт түрүүлж байж, Аваргуудын Лигт өрсөлдөх эрхийг халааслана. Тэмцэл, дахин тэмцэл.. Гэж Арсеналын дасгалжуулагч Унай Эмери байр сууриа илэрхийллээ.

Э.ОТГОО