Энэ оны шилдэг хөлбамбөгчийн шагналыг хүртэхэд Ливерпүүлийн Салах тун ойрхон байна. Тэр хоёр жил дараалан Английн Премьер Лигийн ” Алтан шаахайн” эзнээр тодорсон. Хоёр жил дараалан Аваргуудын Лигт финалдсан. Аваргуудын Лигийн цомыг анх удаа өргөсөн Египт хөлбөмбөгчин болсон. Одоо түүнд ганцхан болзол үлдсэн. Африк үндэстэний цомын аваргад тэр багаа түрүүлүүлэх учиртай. Хэсэгтээ Зимбаби, Конго, Уганда зэрэг зөөлөн ” хоолтой” таарсан. 6-р сарын 21-нээс эхэлнэ. Егидтэд болох учир Салахад түрүүлэх хүндхэн даалгавар бий. Үүнийгээ амжилттай давбал тэр энэ оны шилдэг хөлбөмбөгчийн болзлыг хангана гэж Жозе Моурино хэллээ.

Мөрөөдлөө биелүүллээ. Аваргуудын Лигт тоглох юмсан гэдэг бол миний багын мөрөөдөл. Түүнийгээ давууллаа. Бүр хоёр жил дараалан финалдав. Энэ жил түрүүллээ. Торгуулийн цохилтоос гоол хийсэндээ сэтгэл ханаагүй. Тоглолтоос гоол оруулах гэж их хичээсэн. Ёстой өлсгөлөн чоно шиг, ухрахыг мэдэхгүй довтолсон. Аваргуудын Лигийн цомыг өргөсөндөө үнэн сэтгэлээсээ баярлаж байна гэж 26 настай Египетийн ” хаан” Салах сэтгэгдлээ хуваалцлаа.

Э.ОТГОО