Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулсан U16 хүртэлх насны өсвөр үеийн улсын аваргууд өнөөдөр тодорлоо. Энэ удаагийн улсын аваргаас Монгол улсын өсвөр үеийн шигшээ багийг сонгон шалгаруулж Австрийн Клагенфурт хотноо ирэх 6 сарын 20-ноос болох “United World Game” наадамд оролцох юм. Өнгөрсөн жилийн хувьд тус наадмаас манай улсын эрэгтэй 16 хүртэлх насны шигшээ баг хүрэл медаль хүртсэн билээ. Ингээд улсын аваргад амжилттай оролцсон баг тамирчдыг танилцуулья

Хөвгүүдийн ангилалт
Алтан медаль Д.Эрдэнэбаатар дасгалжуулагчтай Төв Ургац баг
Мөнгөн медаль Ш.Сэдбазар дасгалжуулагчтай SCF Баг
Хүрэл медаль Ш.Гомбоцэрэн дасгалжуулагчтай Баянгол дүүргийн шигшээ баг

Охидын ангилалд
Алтан медаль Гэрэлт-од дасгалжуулагчтай Хан-Уул 52-р сургууль
Мөнгөн медаль Д.Гүржав дасгалжуулагчтай Дархан-уул аймгийн шигшээ баг
Хүрэл медаль Н.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай Баянгол дүүргийн шигшээ баг

Тэмцээний Билэгдлийн гарааны 5 тоглогчоор
Хөвгүүд

Шилдэг холбон тоглогч Мандах Баянгол дүүрэг
Шилдэг хамгаалагч Х.Чойдорж Төв Ургац
Шилдэг довтлогч Одбаяр SCF
Шилдэг хүчний довтлогч Пүрэвбаатар
Шилдэг төвийн тоглогч Тэнгис SCF
Шилдэгийн шилдэг эрэгтэй тоглогч А.Алтанхуяг

Охид

Шилдэг холбон тоглогч Анужин Баянгол
Шилдэг хамгаалагч Болорцэцэг Дархан-Уул
Шилдэг довтлогч Ану-үжин Дархан-Уул
Шилдэг хүчний довтлогч ЦэлмэгХан-Уул 52-р сургууль
Шилдэг төвийн тоглогч Ариунцэцэг Хан-Уул 52-р сургууль
Шилдэгийн шилдэг эмэгтэй тоглогч А.Энхтуул Хан-уул 52-р сургууль

Эх сурвалж : МҮСБХ