Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон гоол оруулсан тамирчинд “Алтан шаахай” шагналыг гардуулдаг.

Дөрвөн жилийн Бразилд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Колумбын шигшээ багийн довтлогч Хамес Родригез гялалзаж зургаан гоол оруулснаар “Алтан шаахай” шагналын эзнээр тодорсон.

Харин энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Алтан шаахай” шагнал хэнд очих нь олон хүний анхаарлын төвд байна. Таван удаагийн дэлхийн шилдэг тамирчин Лионелл Месси юу эсвэл Кристиан Роналда юу?  Өнөө цагийн шилдэг довтлогчид болох Антуан Грызман, Мухамед Сала нарын нэг ч байж болох юм.

Энэ шагнал хүртэх өндөр магадлалтай өөр нэг тамирчин нь Английн шигшээ багийн гарааны довтлогч Харри Кейн. “Гурван арслан”-гууд “G” хэсэгт Панам, Тунисын “зөөлөн боорцог”-уудтай багтаад  байгаа нь  “Алтан шаахай” “өмсөх”  магадлалыг нь нэмэгдүүлж байна.

 

 

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.