Боксын насанд хүрэгчдийн энэ оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны Ташкент хотноо 8 өдрийн турш үргэлжилж тэмцээний аваргууд Ням гарагт тодорлоо. 49кг-ын жинд тулалдсан ОУХМ Г.Ган-Эрдэнэ анх удаагаа тивийнхээ аваргад финалдаж Рио-2016 олимпийн наадмын алтан медальт Узбекстаны Хасанбой Дусматовт 5:0-ээр хожигдож мөнгөн медаль хүртлээ. Энэ нь түүний Азийн аваргаас хүртэж буй хоёрдох медаль нь бөгөөд 2015 онд хүрэл медаль зүүж байсан.

64кг-д армийн дэлхийн аварга ОУХМ Б.Чинзориг алтан медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч орны тамирчин Холдаров Ихболжонтой тулалдаж мөн л 5:0-ээр хожигдож мөнгөн медалийн эзэн боллоо. Энэ түүний Азийн аваргаас авч буй анхны медаль нь юм. Мөн энэ удаагийн тивийн аваргаас 60кг-д тулалдсан МУГТ Д.Отгондалай, 69кг-д ОУХМ Б.Түвшинбат нар хүрэл медаль хүртэж энэ оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан билээ.

О.ДАШНЯМ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.