Аваргын таамгын гадна үлдэж үзээгүй Бразилийн баг тун “бүдэгхэн” тоглолт үзүүлж байна. Швейцарьтай 1:1-ээр тэнцсэн бол, Коста Рикатай 0:0-оор тэнцэх шахлаа. 91 дэх минутанд Коутиньхо, 97′-д Неймар гоолдсоноор маш чухал 3 оноог тоглолтын нэмэлт цагт Бразильчууд халаасалж амжив.

Тэд Швейцарьтай ижил 4 оноотойгоор хэсгээ тэргүүлж буй ч, шалгарах баталгаа бас алга. Хэсгийн сүүлчийн учраа нь Сербиүд. Энэ хоёрын хэн хожсон нь хэсгээсээ гарах тул, тоглолт маш өрсөлдөөнтэй болно гэж фанатууд үзэж байна.

 

 

Д.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.