Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглолтууд үргэлжилж байна. Энэ өдөр амжилтаараа лигийн сүүл мушгиж буй Брүүклин нетс талбайдаа Чигаго  Буллсыг хүлээн авч 104:87-оор ялалт авчээ. Брүүклинээс багийн лидер Аллан Крайб 21 оноо авчээ. Тэрээр холын зайнаас есөн удаа шидэж дөрвийг нь оновчтой болгосон юм. Мөн Демаре Кэролл, Яретт Аллен нар сайн тоглож  тус бүр 18 оноо авсан байна.

Харин бухнуудаас холбон тоглогч Крис Данн 23 оноо, НБЭ-д анхны улиралдаа тоглож буй Лаури Марканен 19 оноо авсан ч бусад нь хангалтгүй байж улирлын 40 дэх ялагдлаа хүлээжээ.

 

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.