Английн хөлбөмбөгийн холбооны цомын  “Караба кап”  тэмцээний  их шөвгийн тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ удаа Лондоны  Челси, Арсенал багууд тоглож  0:0-ээр тэнцжээ.

Энэ тоглолтонд Челсгийн довтолгоонд Испани довтлогч Алваро Морато тоглосон бол Арсеналаас Александр Лаказетт довтолгоонд тоглов. Тоглолтын эхнээс Челси илүү довтолж тоглож байсан ч хаалгагч Оспина сайн хаалгаа найдвартай манаж байсан.

“Их буучид” сөрөг довтолгоо хэд хэдийг  өрнүүлж  байсан ч Лаказет боломжуудаа ашиглаж чадаагүй.   Хоёр багийн хариу тоглолт энэ сарын 25-нд явагдана.

Хагас шигшээгийн нөгөө тоглолт Манчестер сити Бристол сити багуудын хооронд явагдаж 2:1-ээр Манчестер сити илүүрхсэн байна.

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.