Бөхийн чөлөөт барилдааны насан хүрэгчдийн 49 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотын “Хангарьд” ордонд явагдаж өндөрлөсөн.

25 байгууллагын 300 гаруй тамирчид өрсөлдсөн тэмцээний үеэр медальт байранд шалгарсан тамирчдаас допингийн сорил дээжийг анх удаагаа авсан байна.

Өнгөрсөн оноос эхлэн спортыг дэмжих сангийн санхүүжилтээр буюу төрийн дэмжлэгтэйгээр анх удаа “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Допингийн эсрэг үндэсний төв, Төрийн бус байгууллагатай хамтран хийж байгаа аж. Энэ хугацаанд тамирчдаас тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн дээжийг авчээ.

“Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 2017 онд спортын 17 төрлөөр 200 тамирчдаас допингийн дээжийг авчээ. Мөн үндэсний бөхийн 35 тамирчнаас барилдааны үед дээж авсан байна. Тамирчдаас авсан допингийн сорил дээжийг БНСУ-ын шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн баталгаат лабораторид явуулжээ.

 

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу