Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хамгийн том дуулианыг Скандинавын хойг Шведийн баг тарьж дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийг мулталсан. Багийн бүх цаг үеийн шилдгүүдийн нэг Златан Ибрахимович нь шигшээ багаасаа зодог тайлсан ч Шведүүд хүчирхэг Италийн багийг хоёр тоглолтын нийлбэр дүн 1:0-ээр хожиж Оросыг зорих эрхээ авсан юм.

Тэд тэмцээний “F” хэсэгт дэлхийн дөрвөн удаагийн аварга Герман, Мексик, Өмнөд Солонгосын багуудтай орсон. Шведүүд Мексик болон Өмнөд Солонгосын багуудыг аргалбал хэсгээс хоёрдугаар байраар шалгарах боломжтой. Тэд тэмцээний эхний тоглолтоо энэ сарын 18-нд Азийн төлөөлөл Өмнөд Солонгосын багтай хийх юм.

Өөр нэг дуулиан нь 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Голландын баг урьдчилсан шатны тэмцээнээс хасагдсан явдал. Робен Ван Перси, Виржил Ван Дийк, Мемфис Депая нараар ахлуулсан “улбар шарууд” Оросод очоогүйд олон хөлбөмбөгийн хорхойтнууд сэтгэл дундуур байгаа болов уу.

 

 

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.