Ширээний теннисний хөгжилд үнэ цэнтэй хувь үзүүлсэн, тухайн цагтаа МШТХ-ны дэд ерөнхийлөгч, тэргүүлэгч гишүүний үүрэгт ажлыг нэр төртэй гүйцэтгэж явсан дэд мастер Цагаанхүү МШТХ-ны 60 жилийн ойн босгон дээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа.

Монголын Ширээний Теннисний Холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга, ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах нар Цагаанхүүг холбооныхоо “Оч” төв клубт хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. -Цагаанхүү нь Москва хотын Барилга Инженерийн Дээд Сургуулийг инженер мэргэжлээр дүүргэж, Байгаль орчны Яамны газрын дарга, Гудамж төслийн зохицуулагч зэрэг ажлыг эрхэлж байгаад, хувийн хэвшилд шилжсэн чадварлаг менежерүүдийн нэг юм.

Ширээний теннисийг нийгмийн шилжилтийн маш эгзэгтэй үед удирдан залж гарсан гавьяатай. Тэмцээн уралдаанд олон баг тамирчдыг санхүүжүүлэн оролцуулж, дэмжиж ирсэнд талархаж байна гэж холбооны ерөнхийлөгч Гантулга онцоллоо. Түүнд ОУШТХ-ны 2018 оны календарийг дурсгалын зүйлсийн хамт дурсгалаа.

 

Э.МЭНДБАЯР

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.