12 дахь жилдээ зохиож буй МШТХ-ны Дээд Лигийн тэмцээнд 8 баг эхний 3 тоглолтоо хийлээ.

Өнгөрсөн оны аварга Монлаа баг Хаан Даатгалыг 6:3, Актив зууч 8:1, Бластыг 5:4 хожсон бол энэ жилийн фаворит Төмөрт Өргөө баг Дэлгэрэх хотхоныг 6:3, Өегийг 6:3, Бластийг 6:3 харьцаагаар буулгалаа.

Монлаа баг улсын аварга Э.Лхагвасүрэн, Энхсайхан, дэд мастер Эгшиглэн ( эрэгтэй), спортын мастер Б.Должинзуу, залуу тамирчин Балжинням нараас бүрдсэн бол Төмөрт өргөө баг нь спортын мастер Эрдэнэбаяр, дэд мастер Мөнхзориг, ахмад мастер Мөнхсайхан, спортын мастер Ундрам, дэд мастер Болор нараас бүрдсэн байна.

Эрдэнэбаяр энэ зун Өмнөд Солонгос улсад, Мөнхзориг бүтэн жил Хятад улсад теннисээр хичээллэсэн тул Төмөрт Өргөө багийг түрүүлэх багийн тоонд хамгийн түрүүнд нэрлэж байна. Тэдний араас Хаан даатгал, Дэлгэрэх Хотхон, Бласт багууд тус бүр 2 хожил, нэг хожигдолтой нэхэж явна. Дөрөвдэх тоглолт энэ баасан гарагт, 18.00 цагаас “Оч” клубт үргэлжилнэ.

 

Д.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.