Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багийг зарласан байна.

21 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цом өргөх хамгийн өндөр магадлалтай багаар таван удаагийн аварга Бразилийн шигшээг нэрлэжээ. Харин дөрвөн удаагийн аварга Германы баг дэд байрт жагссан байна. Харин Панам болон Мараккогийн багийг цом өргөх магадлал хамгийн багатайгаар тодруулжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолт энэ сарын 14-ний өдөр Орос болон Саудын арабын багуудын хооронд 23:00 цагаас болох юм.

 

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.