Өнгөрсөн шөнө 1999 оны дэлхийн аварга Францын баг 1966 оны дэлхийн аварга Английн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийлээ. Энэ удаагийн тоглолтод Францын шигшээ багийн дасгалжуулагч Диде Дашем довтолгоонд Мбаффе, Оливер Жиру нарын гаргасан бол хагас хамгаалалтад Погба, Дембеле, Канте, хамгаалтад Варане, Умтити, Сидибе, хаалгагчаар Уго Лорис нарыг гараанд гаргасан юм.

Харин Английн багийн менежер Гарет Саутгаэт довтолгооны шугаманд Харри Кэйн, Деле Али, Рахем Стерлинг, хагас хамгаалалтад Бертранд, Эрик Дайр, Окслайд Чемберлэйн, Триппэр хамаалалтад Гари Кехилл, Жон Стонес, Жонес нарыг гаргасан бол хаалган дээр Жон Хэйтоныг зогсоосон байв. Тоглолтын 9 дэх минутанд Анлийн багийн авьяаслаг хагас хамгаалагч Рахем Стерлингийн эхлүүлсэн довтолгоог Харри Кэйн “чулуу” болгосон. Хариу гоолыг Францын багийн хамгаалагч Самуэл Умтити 22 оруулж тоог тэнцүүлсэн.

Улмаар нэгдүгээр үеийн төгсгөл 43 дахь минутанд Сидибе хамгаалагчдын хайнга байдлыг ашиглаж гоол оруулж багтаа тэргүүлэл авчирсан юм. Харин хоёрдугаар үеийн 48 дахь минутанд Франц хамгаалагч Рафэл Варан өөрийн талбайдаа Деле Аллиг унагаж улаан картаар торгуулж талбайг чөлөөлсөн. Торгуулийн цохилтыг Харри Кэйн нэг клубийн хаалгагч Лорисын эсрэг амжилттай гүйцэтгэсэн. Францын баг талбайд нэг хүн дутуу тоглож байсан ч олон довтолгоо хийж байсан юм. Энэ нь 78 дахь минутанд үр дүнгээ өгч хамгаалагч Жон Стонесын бүдүүлэг алдааг Усман Дембеле шийтгэж гоолдсон. Ийнхүү дэлхийн аварга багуудын тулаанд Францын баг 3:2-оор хожсон юм.

О.ДАШНЯМ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.