Улсуудын аварга шалгаруулах лигийн тэмцээнүүд өндөрлөөд буй энэ өдрүүдэд шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд үргэлжилж байна.

Өнгөрсөн шөнө Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн баг 1998 оны дэлхийн аварга Францын багтай тоглолоо. Францын шигшээ багийн дасгалжуулагч Дидье Дашем довтолгоонд Клайн Мбаффе, Антуан Грызман, Осман Дембеле нарыг довтолгоонд гарсан бол Роберто Манчини Марио Балотеллиг урд шугамд илгээсэн байв.

Тоглолтын нэгдүгээр үеийн зургаа дахь минутанд Францын багийн довтлогч Клайн Мбаффе хаалга руу цохисон ч Сиригу амжилттай хаалаа. Харамсалтай нь ойсон бөмбөгийг Самуел Умтити чихэж эхний гоолыг оруулсан. Үүний дараа Францын шигшээ багийн Лукас Эрнандес зүүн жигүүрээр довтлох үед Федерико Чесиа түлхсэнийг талбайн шүүгч гярхай харж торгуулийн цохилт заав.

Үүнийг Францын багийн лидер Антуан Грызман гоол болгож багийнхаа тэргүүллийн баталгаажуулав. Хоёр гоол алдсан Италийн багт довтлохоос өөр сонголт үлдсэнгүй. Тэдний довтолгоо 36 дахь минутанд амжилттай болж хамгаалагч Бонуччи багийнхаа эхний гоолыг оруулснаар эхний үе завсарласан юм. Шийдвэрлэх хоёрдугаар үед Францийн баг нягт хамгаалсан тоглолт үзүүлж, боломжтой үед нь сөрөг довтолгоо хийж байв. Үүний нэг нь 63 дахь минутад амжилттай болж Клайн Мбаффегийн ухаалаг дамжуулалтыг Усман Дембеле “чулуу” болгож энэ тоглолтын цэг тавьсан юм.

Ийнхүү 1998 оны дэлхийн аварга Францын шигшээ баг хүчтэй өрсөлдөгч Италийг 3:1-ээр илүүрхэж бэлтгэл сайн буйгаа дахин нэг удаа харуулав. Тэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтоо 16-ны өдөр Австралийн багийн эсрэг хийх юм.

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.