ОХУ-ын Улаан-Үүд хотноо жил бүрийн эхний долоо хоногт зохиогддог “Кубок Горсовета” тэмцээн 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээний финалын тоглолтонд Москвагийн Спартак клубийн 7 тамирчдаар хүчээ зутаатгасан Улаан-Үүд хотын “ЛАРА” клуб Москвагийн “КПРФ-2” клубүүдийн хооронд болоход 2:0 харьцаатай хожигдож явсан “ЛАРА” клуб 2-р үед эргэн ирэлт хийж 4:2 хожиж удаан алдаад байсан аваргын цомоо эргүүлэн авлаа.

Манай “Дэрэн” клубийн хувьд нийт 6 тоглолт хийснээс 2 хожиж 4 хожигдон 10-р байр шалгарсан юм. Монголынхоо футзалын дархан аваргууд болон “Унаганууд” клубийг “Кубок Горсовета” тэмцээнд 3:1 харьцаатай хожсон нь бас нэгэн амжилт байлаа.

Тэмцээний эхний 12 байрт шалгарсан багууд:

1 Лара (Улан-Удэ)

2 КПРФ-2 (Москва)

3 Безопасность (Иркутск)

4 Салют (Ангарск)

5 ИрАэро (Иркутск)

6. Гранд-Байкал (Ангарск)

7. Байкал АвтоТрак (Улан-Удэ)

8. ИЭРП-Сантэл (Иркутск)

9 КПРФ РБ(Улан-Удэ)

10. Дэрэн (Монголия)

11 Унаганууд (Монголия)

12 Лара-2 (Улан-Удэ)

 

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.