Эхний тойргийн тоглолт өндөрлөв. Багууд нийт 7 тоглолт хийснээс Лигийн өнгөрсөн оны аварга МонЛаа баг бүх өрсөлдөгчөө буулган авч, дангаараа Лигийг хошуучилж байна. Ням гарагт хоёрдугаар тойргийн тоглолт эхэлнэ.

Финалд шалгарах дөрвөн багт МонЛаа, Төмөрт Транс, Бласт, Дэлгэрэх хотхон баг үлдэх магадлалтайг хөгжөөн дэмжигчид онцолсон долоо хоног болов. Эрэгтэй тамирчдын хувийн рэйтингийг 7 тоглож 7 хожсон улсын 4 удаагийн аварга Э.Лхагвасүрэн тэргүүлж байна. Тэрбээр долоо дахь өрөгтөө хүндхэн тоглолт хийж улсын хошой аварга Б.Баярмагнайг 3:2-оор хожлоо.

 

Д.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу