Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн 49 удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотын “Хангарьд” спортын ордонд гурван өдрийн турш явагдаж өндөрлөлөө.

Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнд хот, хөдөөгийн 25 байгууллагын 300 гаруй тамирчид өрсөлдөж аваргуудаа шалгаруулсан юм.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 65, 86, 120 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаанууд явагдаж  аваргуудаа шалгаруулсан.

65 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт гавьяат тамирчин Э.Ням-Очир жин өгсөж барилдсан ч дөрөв дэх түрүүгээ хүртсэн бол армын дэлхийн аварга Б.Батмагнай мөнгөн медаль хүртсэн. Энэ жинд барилдсан гавьяат тамирчин Б.Номин хоёрдугаар тойрогт Б.Батмагнайд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ.

86 кг-ын жингийн гол өрсөлдөөн О.Үйтүмэн гавьяат тамирчин П.Өнөрбат нарын хооронд явагдаж О.Үйтүмэн илүүрхэж улсын аварга болжээ. Энэ жинд хүрэл медалийг Б.Нямбаяр, Г.Ганхуяг нар хүртсэн юм.

Харин  125 кг-д 30 бөх барилдаж, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Н.Золбоо алтан медаль зүүсэн бол О.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ. Энэ жингийн лидер Д.Хүдэрбулга Аварга сургуулийн М.Лхагвагэрэлд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн байна

ЭРЭГТЭЙ:

65 кг: \30 бөх\

  1. Э.Ням-Очир (Хилчин)
  2. Б.Батмагнай (Алдар)
  3. Т.Тулга (Арслан), Г.Ханбүргэд (Даян бөх)

86 кг \16 бөх\

  1. О.Үйтүмэн (Алдар)
  2. П.Өнөрбат (Хасумегастарс)
  3. Б.Нямбаяр (Хүч), Г.Ганхуяг (Аваргууд)

125 кг: \30 бөх\

  1. Н.Золбоо (Хүч)
  2. О.Мөнх-Эрдэнэ (Мэргэд хангай)
  3. Б.Гончигтавхай (Цастын барс), М.Бэлгүтэй (Женко)

Эмэгтэй

53 кг:

  1. Э.Сумъяа (Хилчин)
  2. Г.Отгонжаргал (Алдар)
  3. Н.Мөнхзул (Хангарьд), О.Ванчигмаа (Женко)

62кг:

  1. П.Орхон (Алдар)
  2. Д.Түмэнхүслэн (Женко)
  3. Х.Болортуяа (Аврагч), Б.Сарнай (Налайх)

62кг:

  1. Чанцалнямаа (Хүч)
  2. Г.Ариунжаргал (Алдар)
  3. О.Анударь (Аваргууд), Б.Одончимэг (Алдар

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу