Бөхийн чөлөөт барилдааны  насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотын  “Хангарьд” спортын ордонд боллоо.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 жилийн ойн нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээнд  25 байгууллагын 300 гаруй тамирчин хүч сорьж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо.

Эрэгтэйчүүдийн 61 кг-д МУГТ Э.Бэхбаяр торсонгүй. ОУХМ Т.Түвшинтулга гавьяаттай хүчтэй өрсөлдөөн үзүүлэх болов уу гэж харж байсан ч  “Мэргэд хангай” клубийн залуу тамирчин Ц.Чинзоригт эхний тойрогт хожигджээ.

70 кг-д энэ жил  МУГТ Г.Мандахнаран дээшээ жин өгссөн тул залуу тамирчдын хооронд гол өрсөлдөөн явагдсан. Алдар спорт хорооны залуу мастер Бат-Эрдэнийн Бямбадорж онцгой байж анх удаагаа түрүүлсэн юм. гол тамирчдын нэгээр нэрлэгдэж байсан “Арлан” клубийн Б.Сүхбат эхний тойрогт “Хасу Мегасарс” клубийн Түмүүлэнд хожигдсон байна.

Эмэгтэйчүүдийн 65 кг-д Дэлхийн хошой аварга С.Батцэцэг бүх өрсөлдөгчдөө цэвэр ялж улсын аваргад зургаа дахь удаагаа түрүүлжээ. Мөн залуучуудын дэлхийн аварга Э.Даваачимэг 55 кг-д босоо байж дөрөв дэх түрүүгээ хүртсэн. Энэ жинд мөнгөн медалийг залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Болор-Эрдэнэ хүртжээ.

Тэмцээний медальт байранд шалгарсан тамирчдыг танилцуулъя.

Эрэгтэй:

61  кг:

  • Алтан медаль: Э.Бэхбаяр (“Хангарьд” спорт клуб )
  • Мөнгөн медаль: Ц.Чинзориг (“Мэргэд Хангай” клуб)
  • Хүрэл медаль: Т.Түвшинтулга \Аваргууд\, Б.Хаш-Эрдэнэ \Алдар спорт хороо\

70 кг:

  • Алтан медаль: Б.Бямбадорж ( “Алдар” спорт хороо)
  • Мөнгөн медаль: Л.Батбаяр (“Женко” клуб)
  • Хүрэл медаль: Э.Тэмүүлэн \Хасумегастарс\, Г.Бэгзжав \Аваргууд\

79 кг:

  • Алтан медаль: Д.Гомбодорж (“Мэргэд Хангай” клуб)
  • Мөнгөн медаль: Г.Төрболд (“Женко” клуб)
  • Хүрэл медаль: Г.Цэрэнпунцаг \Хангарьд\, Д.Төгс-Эрдэнэ \Аврагч\

92 кг:

  • Алтан медаль: Л.Төртогтох (“Арслан” клуб)
  • Мөнгөн медаль: Д.Доржсүрэн (“Аврагч” спорт хороо)
  • Хүрэл медаль: Ч.Алтангэрэл \Хилчин\,  Б.Өлзийсайхан \Хасумегастарс\ нар улсын аваргын медальтнууд боллоо.

Эмэгтэй

55 кг:

  • Алтан медаль: Э.Даваачимэг (Хил хамгаалах ерөнхий газар “Хилчин” спорт хороо)
  • Мөнгөн медаль: Б.Болор-Эрдэнэ (Алдар спорт хороо)
  • Хүрэл медаль: Б.Халиунаа \Орхон\, Б.Хулан \Хангай Хайрхан\

59 кг:

  • Алтан медаль: Б.Шоовдор (Хасу-Мегастарс)
  • Мөнгөн медаль:  Э.Гантуяа (“Хилчин” спорт хороо)
  • Хүрэл медаль: Н.Наранцацрал \Аваргууд\,  Ө.Пүрэвсүрэн \Женко\

65 кг:

  • Алтан медаль: С.Батцэцэг (“Хилчин” спорт хороо)
  • Мөнгөн медаль: О.Оюунтуяа (“Хүч” спорт хороо)
  • Хүрэл медаль: Г.Пүрэвцэцэг \Хасумегастарс\, Э.Цэвэгмэд \Алдар\

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 54, 74, 97 кг,  эмэгтэйчүүдийн 50, 57, 68, 72 кг-ын жингийн барилдаан болж, аваргуудаа тодруулна.

 

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу