Энэ бол дөнгөж 17 нас хүрсэн хамгийн залуу аварга Миу Хирано юм. Азийн аварга болсон анхны япон теннисчин, Хятадаас бусад орны 3 дахь аварга нь болов. Тэр шигшээ 8-д олимп, дэлхийн аварга Дин Нинг 3:2, хагас шигшээд дэлхийн 2 номер Жу Юи Линг 3:0, аваргын төлөө тоглолтод дэлхийд 5-д бичигддэг Чань Минийг 3:0 харьцаагаар буулгаж Азийн аварга болж теннисний ертөнцийг дэлдийлгэлээ.

Хирано Хятадын 3 тамирчинг дараалан унагав. Түүнийг хурд, хүчээрээ давамгайлсныг мэргэжилтнүүд онцолж байна. Тэр ширээнээс огт холдолгүйгээр Чань Минийг шахаж 11:9, 11:8,11:7 -ээр хожсон байна. Баруунаасаа хийх давуулалт нь Чань Миньд ихээхэн хүндрэл учруулсныг ч мэргэжилтнүүд тодотгов. -Би түрүүлсэн гэдэгтээ итгэж чадахгүй байна. Хятадын гурвын гурван шилдэг тамирчинг дараалан хожлоо. Олимп, дэлхийн аварга Динг Нинг ялах байтугай нэг үеийг ч хожиж үзээгүй гэж сэтгүүлчдийн асуултанд шинэ аварга хариуллаа. Хятадын нутагт болсон Азийн аваргын тоглолтыг Хятадын Спорт хариуцсан сайдаас өгсүүлээд бүх эрх мэдэлтнүүд ирж сонирхсон байна.

Эмэгтэйчүүдийн аваргыг алдсан дасгалжуулагч Конг Лин Хуй ажлаас өгөх нь ойлгомжтой боллоо гэж хэвлэлд бичиж эхэллээ. Ядаж байхад эрэгтэйчүүдийн төрөлд Ма Лонг нь шилдэг 8-д багтаж чадаагүй нь бас нэгэн асуудал үүсгэсэн байна.

Дөрвөн настай Хирано охин Германы нээлттэй тэмцээнд 4 настай байхдаа түрүүлж анхны олон улсын алтан медалийг хүртэж Япон орныг төдийгүй, дэлхийг шуугиулсан байна.

Хосын төрөлд 4 настай байхдаа түрүүлсэн үеийн гэрэл зураг ингэж буужээ.

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу