Испаний хөлбөмбөгийн “Копа дел Рэе” цомын тэмцээний их шөвгийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө.

Энэ өдөр Каталоны Барселона талбайдаа Валенсиаг хүлээн авч 2:0-ээр ялж шигшээд шалгарав.

Тоглолтын нэгдүгээр үед багууд харилцан довтолсон нээлттэй тоглолт үзүүлж байсан ч  0:0-ээр өндөрлөсөн. Харин шийдвэрлэх хоёрдугаар үеийн эхэнд Барселонагийн шинэ цэрэг Флиппе Коутино Луйс Суарезийн дамжуулалтаар гоолдож багтаа тэргүүлэл авчирсан байна.

Гоол оруулсан Барселона нягт хамгаалсан тоглолт үзүүлж байв. Харин тоглолтын 82 дахь минутанд Хорват хагас хамгаалагч Иван Ракитич гоол оруулж багийнхаа тэргүүллийг баталгаажуулжээ. Ийнхүү Каталоны баг “Копа дел Рэе”-ын цомын төлөө Севиллиатай тоглохоор болж байгаа юм.

 

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу