Лам хувраг залуужиж, цагаа дагаад сэтгэл зүй нь ч өөрчлөгдсөн байна. Зөвхөн улаан, шар орхимжоор гоёдог явдалд ч цэг хатгажээ. Тэд бусад залуусын адил өдөртөө лам дээлээ өмсөж, үдэшдээ энгийн хувцаслаж, энгийн иргэдийн амьдралын хэв маягт шилжжээ.

Тэд сагсан бөмбөг, ширээний тенннисний аваргаа шалгаруулсан нь бас сонин сонсогдоно. Лам нар залуужсан учир настай хамба лам нар тэднийхээ санал санаачилгыг дэмжих нь зөв гэж үзсэнээ Монголын Бурхан Шашны Шинэ Төвийн хамба лам Д.Санждорж илэрхийлж, өөрөө ч оролцсон байна.

Тус тэмцээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн Бурхан шашны сүм хийдийн төлөөлөл болсон Гандантэгчэнлин хийдийн Жүд дацан, Бадма Его дацан ,Гунгаачойлин дацан болон Тарвалин хийд зэрэг нийт 11 сүм хийдийн 200 гаруй лам хувраг оролцсон байна.

 

Э.МӨНХДОРЖ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.